Хорыг бал болгох нь

“Эерэг бодлоос л эерэг үр дүн гарна”-Норман В. Пийл

 



Алдарт хувь хүний хөгжлийг мэргэжилтэн Дейл Карнеги эерэгээр сэтгэхийн үр дүнгийн талаар маш сонирхолтой дурсамжаа хуваалцсан юм. “Флолридад нимбэгийн тариалан эрхэлж, нимбэгний ундааны худалдаа эрхлэхээр очсон нэгэн эр хорыг бал болгохын гайхалтай сайхан жишээ болж чадна. Түүний худалдаж авсан тариалангийн талбайнх нь хөрс үржил шим юу ч үгүй байсан тул юу ч тарих боломжгүй байжээ.
Талбайгаар дүүрэн хорт могой болон зэрлэг өвснөөс өөр олигтой зүйл байсангүй. Тэр уурлаж бухимдахын оронд харин могойн мах нөөшилж зарж эхлэснээр зогсохгүй, хорыг нь эмийн лабораториудад, арьсыг нь цүнх, гутал урлаачдад зардаг болжээ. Учир нь могойн арьс маш өндөр үнэтэй байсан юм. Бүр тэдний талбай дахь могойнуудыг үзэхээр жуулчид ирэх болж, энэ нь ч орлогынх нь бас нэг эх үүсвэр болжээ.
Энэ тариалангийн газар байдаг тосгоноос би танилдаа ил захидал явуулахдаа “Раттлеснейк, Флорида” /Rattlesnake, Florida/ гэж хаягаласан. Учир нь хорт нимбэгээр амтат “нимбэгний шүүс” хийж чадсан тэр хүний дурсгалд зориулж уг талбайгаас олдсон могойны хорын нэрээр тосгоныг нэрлэсэн байх юм” хэмээн ночн Карнеги ярьсан юм.
Та одоогийнхөө нөхцөл байдлаас эерэгийг нь олж харахыг, үүнээс юуг сурч мэдэж, энэ ангал хавцалаас ямар ховор олдвор олоод буцаж болох вэ гэдгээ сайн бодоод үзээрэй. Тэгвэл хор гэж бодож байсан зүйл тань бал болох ч юм билүү. Таны шинэ долоо хоногийн ажил үйлст амжилт хүсье!

Comments